Сирээс химийн зэвсгийг гаргах эхний цуваа хөдөллөө

Олон улсын шинжээчдийн багийнхан Сирийн химийн зэвсгийг хураах ажлын хүрээнд тус улсаас эхний ээлжийн битүүмжилсэн химийн зэвсэг бүхий усан онгоц гаргалаа. Их хэмжээний хортой химийн зэвсэг ачсан Данийн усан онгоц Сирийн хойд хэсгийн Латакиа боомтоос хөдөлсөн юм.
Тэрхүү усан онгоц ОХУ болон Хятадын байлдааны хөлгөөр замчлуулан далайд гарсан талаар ВВС мэдээллээ.
Тус хөлөг химийн зэвсгийг Итали улсад хүргэх ёстой бөгөөд тэнд хүрсний дараа хортой ачааг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөгт шилжүүлнэ.
Түүний дараагаар химийн зэвсгийг Газар дундын тэнгист устгах ажил эхлэх юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийтдээ устгах ёстой 1300 тонн химийн зэвсэг байгаа ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ