Далайн усанд 60 цаг байсан залуу амьд гарчээ

Тайваны иргэн Цэн Лейн Фа хэмээх 42 настай эр 60 цагийн турш далайн усанд хөвсөний эцэст амьд гарчээ. Тэрээр аврах хантаазтай байсан бөгөөд эрэг дээр хэрхэнсэлж гарсанаа өөрөө ч мэдэхгүй байгаа тухайгаа ярьжээ.

Тэрээр Хуалейн хотын ойролцоох далайн эрэгт жижиг завьтай алж байсан бөгөөд том давалгаанд татагдан задгай тэнгист шидэгдсэн байна. Тэрээр бараг гурав хонгийн турш завьний хэлтэрхий модон дээр хөвж 75 км-ийг туулжээ. Түүнээс бусад нөхөд нь эргийн ойролцоогоос цөм олдоцгоосон байна.

60 цагийн турш далайн усанд байна гэдэг маш аюултай. Биед нь ус нэвчиж, их хэмжээний далайн ус залгиснаар үхэх аюултай юм. Эмч нарын хэлж буйгаар далайд ийм удаан байсны дараагаар амьд гарна гэдэг жинхэнэ ид шид мөн хэмээн ярьж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ