Венесуэлийн мисс нөхөртэйгээ буудуулж амиа алдав

Гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болсон Венесуэлд алдартай мисс Моника Спирийг нөхрийнх нь хамт буудаж хөнөөжээ.
29 настай тэрээр 2004 оны мисс болж байсан бөгөөд олон ангит киноны од байсан юм. Харин нөхөр нь 39 настай Их Британи залуу бөгөөд 5 настай охиныхоо хамт амралтад явахаар машинтай явж байх үед нь ийнхүү хөнөөжээ.
Харин охин нь хүнд шархадсан байна.Мөрдөгчид хэргийг шалгаж байгаа бөгөөд дээрмийн золиос болсон гэж таамаглаж байгаа ажээ. Энэ хэргийн дараа ерөнхийлөгч Николас Мадуро ард иргэдээ гэмт хэргээс хамгаалахын төлөө ажиллана гэдгээ амласан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ