Дэлхий дээр нэг тэрбум тамхичин бий

Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох улсуудын тоо нэмэгдэж байгаа. Ингэснээр тамхидалтыг бууруулна хэмээн тооцож байсан ч харин ч эсэргээрээ нэмэгдсээр байгааг судалгаагаартогтоожээ.
Судалгаанд харуулснаар 1980 онд дэлхий дээр 721 сая хүн тамхи татдаг байсан бол 2012 онд 967 сая болон нэмэгдсэн бол өнгөрсөн онд нэг тэрбум гаруй хүн тамхи татдаг болсон байна. Хагас зуун жилийн тодор тамхи татах хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Хамгийн их хүн тамхи татдаг орнуудад Бангладеш, Хятад, Орос зэрэг улсууд бичигдэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тамхиталт нэмэгдэж байгаа орнууд нь хөгжиж буй улсууд болж байгаа ажээ. Дулаан уур амьсгалтай, хөгжил нь тогтворжсон улсуудын хувьд тамхиталт харьцангуй бага үзүүлэлттэй байгаа нь судалгаагаар харагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ