Шинзо Абэ Ясукуни сүмд очиж бусад улсын дургүйцлийг хүргэв

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хятад болон Өмнөд Солонгосын талаас өөрийгөө хүчтэй шүүмжлүүлэхшалтаг гаргав. Тэрбээр өнгөрсөн зууны дундуур японы түрэмгийллийг амссан эдгээр улсууд төдийгүй азийн бусад орнуудад японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясукуни сүмд зочилсон байна.
Тэрхүү сүмд мөргөл үйлдэх нь хөрш азийн орнуудын дургүйцлийг хүргэдэг. Гэхдээ энэ удаад Абэ тус сүмд мөргөл үйлдэхдээ бусад орныхныг гутаан доромжлох гэсэн санаа агуулаагүй гэдгээ тусгайлан хэлжээ. Гэсэн ч Бээжин, Сөүлээс Японы ерөнхий сайдад хандан шүүмжлэлтэй захидал илгээсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы засгийн эрхэнд либерал-ардчилсан нам гарч тэрээр өдийд Ясукуни сүмд мөргөлүйлдэн нэлээд хэл аманд өртөж байсан билээ. Энэхүү сүмд хараал жатга хийдэг хэмээн Азийн орнууд ихээхэн дургүйцэлтэй ханддаг юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ