Галт тэрэг шатаж есөн хүн амиа алджээ

Энэтхэгийн баруун хэсгийн Махараштра хотод "Dehradun Express" компанийн галт тэрэг шатаж есөн хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Харин таван хүн шатаж, нэлээд хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гал шөнийн 02:30 цагийн орчимд гарсан бөгөөд гурван чингэлэг шатасан хэмээн ВВС агентлаг мэдээллээ. Аялал Бомбей хотоос гарсан бөгөөд Дехрадунд хүрэх ёстой байсан аж.
Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа бөгөөд мөрдлөг явуулж байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ