Деннис Родман Ким Чен Унд зориулан дуу дуулав

АНУ-ын тамирчин NBA-ын од сагсан бөмбөгчин Деннис Родман өчигдөр Хойд Солонгост багийн гишүүдийнхээ хамтаар дахин айлчилсан. Энэ удаад тэд хоёр орны сагсан бөмбгийн багийнхан хоорондоо нөхөрсөг тоглолт хийсэн юм.

Түүнчлэн өчигдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн өдөр байсан бөгөөд Родман түүнд зориулан төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь тун өвөрмөц бэлэг байлаа.

Тэрээр "Төрсөн өдрийн мэнд хүргье сайн найз минь" хэмээн дуулав. Нөхөрсөг тоглолтыг үзэхээр ирсэн мянга мянган хүн Родманы дуулахыг сонсоод ихэд гайхсан юм. Стадионд ойролцоогоор 14 мянган хүн байсан гэсэн тооцоо гарчээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ