Атомын бөмбөгөөс ч илүүгээр Японыг арчих дөхсөн сүйрлийн түүхэн зургууд

Япончууд элдэв байгалийн гамшиг, дайн тулааны зовлон бэрхшээлд дарлагдаж явсан улс. 1945 онд дэлхийн түүхэнд анх удаа цөмийн бөмбөгдөлтөд өртөж, 2011 онд цунами нүүрлэж, Атомын цахилгаан станцууд дэлбэрч их хэмжээний хохирол амссан юм. Хүн амынхаа эрүүл мэндийг алдана гэдэг тухайн улс орны хувьд ихээхэн гарз хохирол байх нь дамжиггүй. Тэгвэл Япон улсын хувьд хамгийн анх түүхэндээ тэмдэглэгдэж байгаагүй хүчтэй газар хөдлөлт 1923 онд болж байсан юм.

1923 онд Токио хотод болсон газар хөдлөлтөөр тус улсын нийслэл бараг л газрын хөрснөөс арчигдах дөхсөн. Гэвч япончууд шантарч зугталгүй, нийслэл хотоо балгас болгоод үлдээхийг хүсээгүй юм. Маш богино хугацааны дотор асар их бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Токио хот дахин сүндэрлэж удалгүй дэлхийн 2-р дайнд Ази тивийг бүхэлд нь түрэмгийлэн эзэлсэн эзэнт гүрний төв цэг болж хувирсан юм.

Энэхүү 1923 оны газар хөдлөлтийн хүч нь 7.9 магнитуд байсан ба золгүй тохиолдлоор 100 гаруй мянган хүн амь насаа алдсан байна. Тухайн үед болсон байгалийн гамшгийн дүр зураг ямар байсныг АНУ-ын Геологийн судалгааны төвийнхөн гэрэл зурагт буулгасан байдаг ажээ.

Нихомбаши дүүрэгт сүндэрлэх Марузен номын дэлгүүр нурсан байгаа байдал. Энэ номын дэлгүүр ньтус улсын хамгийн том номын дэлгүүр байсан юм.

Гүүр нурахад бараг бэлэн болсон бөгөөд голын хоёр захаар хөл хоригдсон хүмүүс.

Газар хөдлөлтийн улмаас Азума гүүр нуржээ. Тухайн үед ихэнх зүйлсийг модоор хийдэг байсан.

Газар хөдлөлтөөс болж их хэмжээний гал түймэр гарч барилга байшингуудыг хуйгаар нь түймэрджээ

Токио хот тэр аяараа нуранга болон үнсэн товорго болсон байлаа.

Тухайн үедээ хамгийн өдөрт тооцогдох Имперал зочид буудлын дээврээс авсан зураг.

Замууд ийнхүү цуурч хагарсан байв.

Газар хөдлөлтөд өртөж эвдэрч, шатсан машинууд.

Гэр оронгүй болсон хүмүүс хотын гудамжаар яахаа мэдэхгүй хөлхөлдөж байна.

Сүйрэлд автсан нийслэл хотыг орхиж өөр хотууд руу явж буй хүмүүсийн галт тэргээр ийнхүү зорчиж байв.

Хүмүүс гэр орноосоо бүтэн үлдсэн зүйлсээ зөөж, өөр амьдарч болох газар руу явахаар бужигналдав.

Токиогийн төв гудамж хэдхэн хормын дотор танигдахын аргагүй болжээ.

Бүрэн бүтэн үлдсэн зүйл бараг үгүй болсон байна.

Гэр оронгүй болсон иргэд гадаа гудамжинд бөөгнөрөн өдөр хоногийг өнгөрөөж байлаа.

Хот бүхэлдээ сүйрсэн гэж хэлж болно.

Токио хотын төв хэсэгт сүндэрлэж байсан Имперал зочид буудал. Газар хөдлөлтийн гол цэг байсангазрууд ийнхүү нуранга, балгас болон хоцорсон.

Магадгүй тэр цаг мөчЯпоны ард түмний хамгийн хүнд үе байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ