Туркын нэрт улстөрчийн хүүгийн хуриман дээр доллараар “бороо” оров

Туркэд нэрт улстөрч, эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам”-ын гишүүн Сейит Эюбоглугийн хүүгийн хурим дуулиан тарилаа.
Тус хурим дээр мэдээж тус улсын нэр нөлөө бүхий баян чинээлэг, төрд дээгүүр албан тушаал хашдаг “лухгарууд”цугларсан байна. Зочдын дунд Туркын Үндэсний их хурлын дарга Жемпиль Чиичек, сайд Фарук Челик, Танер Йылдыз нар байжээ.
Хуриманд уригдсан зочид сүйт бүсгүйг алтан эдлэлээр булж, түүнчлэн залуу хос болон хөгжмчдийн дээрээс доллараар “бороо” оруулсан байна. Дашрамд дурдахад сүйт бүсгүй болон хархүүгийн хуримын гэрчээр парламентийн спикер биечлэн байлцсан гэнэ.


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ