Хип хопчин гэх 15 залууд хар тамхи зарсан гэх этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнхип хопчид цугладаг нэгэн дуу бичлэгийн студидоны өмнөхөн нэгжлэг хийсэн тухай бид мэдээлсэн. Тус студи ньБаянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрийндөрөвдүгээр байрны хоёр дахь орцны хонгилд байрладаг байсныг эх сурвалжууд нотолсон.

Улмаар нэгжлэгийн үеэр тухайн студиэс эрэлч нохойн тусламжтай хар тамхи мансууруулах бодис олсон байдаг. Одоогоор тухайн хэрэгт холбогдуулж хип хоп чиглэлээр дуулдаг гэх 15 залуугаас мэдүүлэг авч байгаа юм.Тэдтухайн үед ямар нэгэн мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байсан бөгөөд нэгжлэг хийх үеэр "Ice" нэртэй хар тамхи, мансууруу-лах үйлчилгээтэй өвс тус бүр нэг грамм байсныг нотлох баримт болгон хурааж аваад байгаа юм.

Юутай ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдэндхар тамхи зардаг байсан гэх хоёр залууг эрэн сурвалжилж байгаа аж.Мөн тухайн байрыг түрээсэлдэг хэсэг залуусыг ч цагдаагийнхан саатуулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ