Ер бусын ажлын зараас…
Өнгөрсөн онд ажил олгогчид ер бусын гэмээр олон ажил санал болгожээ.
-Финляндын нэгэн сүлжээ зочид буудал унтагчийн орон тоонд ажилтан авахаар зар өгчээ. Уг ажилтан нь бүх зочид буудлын өрөөнд дэс дараалан орж унтан хэр тохь тухтай байгаа талаар тайлан гаргах үүрэгтэй гэнэ.
-Японы олон хотын захиргаа иргэдэд нийтийн бие засах газар хаана байгааг зааж өгөх үүрэгтэй ажилчид авч байгаа гэнэ.
-Америкийн цэвэр үүлдрийн үнээний фермүүд үнээний туурай цэвэрлэгч тусгай “педикюр” хийдэг ажилтантай болжээ.
-Австралийн “Тур Австрали” компанид орон тооны зургаан шоучин ажилладаг. Тэд томилолтоор дэлхийн том том баяр, багт наадам шоунд очиж оролцон сэтгэгдлээ компанийн болон олон нийтийн сайтад оруулах л үүрэгтэй гэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ