Үсээрээ жийп чирж гиннест бичигдэв (видео)

Английн Сассекс гүнлигт Гиннесийн шинэ дээд амжилт тогтоогдов. Аймшгийн циркийн жүжигчин IV Анастасия “Тоёота Лэнд Круизер” загварын жийпийг өөрийн үсээрээ чирсэн байна.

Түүний байрнаас нь хөдөлгөж чадсан машин 4.4 тонн жинтэй байсан гэнэ. Анастасия бүсгүй Польш гаралтай бөгөөд тэрбээр Их Британид Вестминстерын их сургуульд биохимичээр сурч байгаа юм.

Өмнө нь ч тэрбээр өөрийн гайхалтай чадваруудыг үзүүлж байсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэр Лондон хотын нэгэн гудамжинд 2.5 тонн жинтэй машиныг хөдөлгөсөн аж


СЭТГЭГДЭЛ БИЧИХ