Иранд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хоорондоо чатлахыг хоригложээ

Ираны шашны тэргүүн Аятолла аль Хаменей эрэгтэй эмэгтэй хүмүүсийг интернэтээр чатлахыг хориглов. Ингэснээрээ илүү ёс журамтай байдал бий болно хэмээн үзэж байгаа ажээ.
Бие биенээ танихгүй хүмүүс интенэтээр харилцах нь тийм ч тохиромжтой зүйл биш гэж үзэж байгаа аж. Ганц бие хүмүүс интернэтээр дамжуулан хайр сэтгэлтэй хүнээ хайх нь утгагүй зүйл хэмээж байна.
Аятолла аль Хаменей энэ шийдвэрээ саяхан гаргасан бөгөөд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааг хязгаарлах нь хүмүүст таалагдахгүй байгаа юм. Өнөө цагт зөвхөн комьпютераар бус ухаалаг утсаар ч дамжин интернэт хэрэглэх боломж ихэссэн нь хүмүүсийн харилцааг хянахад төвөгтэй байх нь ойлгомжтой.
Жирийн иргэдийн интернэт харилцааг хааж байгаа бол тус улсад өндөр албан тушаалтнууд нийгмийн сүлжээний хуудсуудад акаунттай хэвээр байна. Жишээ нь тус улсын ерөнхийлөгч Хасан Роухани гэхэд Фейсбүүк болон Твиттэр 163 сая дагагчтай хуудастай юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ