“CNN”-ийг Монголд түгээх “Eagle news” телевиз

“CNN” бол дэлхийн брэнд. Тэгвэл энэхүү мэдээллийн хил хязгааргүй, баталгаатай эх сурвалж бүхий “брэнд” шуурга Монгол Улсад газардлаа. “CNN”, “Cartoon Network”, “Time”сэтгүүл зэрэг дэлхийн хүчирхэг мэдээллийн хэрэгслүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Turner Broadcasting System” компани “Монгол Масс Медиа” групптэй хамтран ажиллах гэрээг үзэглэснээр энэхүү үйл явдал 2014 оны нэгдүгээр сараас эхлэн биеллээ олж байгаа юм. “Монгол Масс Медиа” групп ын хувьд“Boxnetwork”, “Eagle news”, “Боловсрол суваг” телевиз зэрэг мэдээллийн хэрэгслийг үндэслэгч гэдгийгүзэгч, уншигчид мэдэх биз ээ.
Хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд Монголын мэдээ, мэдээллийн төрөлжсөн суваг болох “Eagle news” телевиз нь“Turner Broadcasting System” компанид харьяалагдаж буй “CNN” телевизийн найдвартай, баттай эх сурвалжийг ашиглах эрхийг авч байгаа юм.
“Eagle news” телевизийн хувьд Монгол Улсад мэдээ, мэдээллийн чиглэлээр аль хэдий нь үзэгчдийн итгэлийг хүлээсэн эх сурвалж болж чадсан бөгөөд “CNN” гэсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл түгээх стандартыг өөртөө шингээснээр одоо байгаа түвшнээс илүү өргөн хүрээнд, баттай эх сурвалжтайгаар, үнэн бодит мэдээллийг хурдан шуурхай ард иргэдэд мэдээлэх боломжийг бүрдүүлж байгаа билээ.
Энэхүү үйл явдал нь зөвхөн “CNN”-ийг эх сурвалжаа болгож, “CNN”-ий стандартыг нэвтрүүлээд зогсохгүй Монгол Улсад болж буй анхаарал татахуйц үйл явдал, мэдээ мэдээллийг “CNN” гэсэн аварга брэндээр дамжуулан дэлхийн иргэдэд түгээх үүд хаалгыг нээж байна. Харин энэхүү дэлхийд түгээх хариуцлагатай үүргийг гүйцэтгэх, хамтран ажиллагч гүүр нь “Eagle news” телевиз байх юм. Гэхдээ редакцийн бодлого нь “Eagle news” телевизэд хэвээр үлдэнэ.
“CNN”-ийн хувьд дэлхий даяар 24 цагийн турш мэдээ, мэдээллийг хүргэдэг хүчирхэг мэдээллийн суваг бөгөөд гаргасан мэдээлэл бүхэн нь шуурхай, бодит чанарыг хадгалсан дэлхийн аль ч хэсэгт нөлөөлж чадахуйц мэдээ, мэдээлэл байдаг.Түүнээс гадна“CNN Worldwide” компанийн салбар болох “Turner broadcasting system”, “Time Warner” компанийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь телевиз, интернэт, ухаалаг утасны үйлчилгээгээр дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг. “CNN Worldwide” ньмэдээллийг долоон хэлээр дэлхий даяар дамжуулдаг. Харин “CNN international” нь дэлхийн 200 гаруй улс орны 266 сая айл өрх, зочид буудалд хүрч байгаагийн дотор Ази Номхон далайн бүс нутагт онлайн хэлбэрээр хүргэдэг 46 сая айл өрх мөн багтдаг юм.
Хамтын ажиллагааны бодит эхлэл болох уран бүтээлчдийг сургах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Монголд ажиллах багийн бүрэлдэхүүнд CNN-ийн хөтлөгч сэтгүүлч Паулин Чью, “Emmy awards”-ийн 5 удаагийн шагналт, CNN-ийн продюсер Дэвид Молко, Ази Номхон далайн бүсийн CNN-ийн салбарынЕрөнхий продюсер Арми Жардин-Беннет зэрэг алдартай сэтгүүлчид багтаж байна.
Дахин хэлэхэд мэдээлэл түгээх “CNN” гэсэн дэлхийн стандартыг Монголд хэрэгжүүлэгч нь “Eagle news” болж байгаа бөгөөд үзэгч та “Eagle”-ийн мэдээнд бүрэн итгэж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ