Багахан маргаанаас болж найзынхаа нүүр рүү хүчил цацжээ

“Victoria's Secret”-ийн дэлгүүрт ажилладаг бүсгүй нүүр рүүгээ хүчил цацуулж хүний өөдөөс эгцлэн харах аргагүй болжээ. Харамсалтай нь энэ хэргийг түүний найз хийсэн байна. Наоми Они хэмээх 21 настай энэ бүсгүй Мэри Кони гэх найзтайгаа олон жилийн турш сайн найзын холбоотой байсан аж.

Наоми Лондоны Вестфилд дэх “Victoria's Secret”-ийн салбарт дэлгүүрт ажилладаг ба нэг өдөр ажлаа тараад харих замдаа ийнхүү найзынхаа халдлагад өртжээ.

Нүүр рүү нь шингэн зүйл цацсаны дараа хорсож, арьс нь таталдаж эхэлсэн байна. Харин эмч нар сульфурикийн хүчил цацсан хэмээн тогтоожээ. Энэ нь химийн хүчтэй бодис бөгөөд арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг юм байна.

Нүүрээ эргэн хэвийн болгохын тулд тэрээр хэд хэдэн удаа мэс засалд орох шаардлагатай болж байгаа юм. Азаар нүд рүү нь ороогүй учир хараатай үлдэж чадсан байна. Найзынхаа нүүр рүү хүчил цацах болсон шалтгаан нь зөвхөн багахан маргаанаас үүдэлтэй байжээ.

Лондоны шүүхээс Мэри Конид тохирол ял шийтгэлийг оноохоор болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ