Хятадад зорчоод ирсэн нэг эр шувууны томуугаар нас баржээ

БНХАУ-д зорчоод ирсэн Канадын иргэн нутагтаа ирмэгцээ шувууны томуугийн “H5N1” вирусын халдвар авч, нас баржээ. Канадын албаныхан нас барсан хүний нэр болон нас бусад тодотгох зүйлсийг нь одоогоор дэлгэх боломжгүй гэжээ.

Нээлттэй мэдээллсэн зүйл нь гэвэд тэрээр өнгрөсөн арванхоёрдугаар сарын 27-нд Бээжингээс Ванкувер руу ниссэн юм байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Канадын Альберта мужид гахайн томуугийн “H1N1” вирусын халдвар тархсанаас олон хүн өвчилж, 10 хүн нас барсан юм. Канадад сүүлийн үед цаг агаар эрс хүйтэрч буйгаас энэ мэтээр томуу, томуу төст төрлийн өвчний дэгдэлт их байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ