Харанхуйд бүхнийг төвөггүй харж чаддаг хүү Хятадад бий

Хятададын өмнөд мужид хөдөө тосгонд нэгэн хачирхалтай чадвартай хүү амьдарч байна. Хүүг Нонг Шихуа гэдэг бөгөөд тэрээр муурынх шиг цэхэр ногоон өнгөтэй, хамгийн сонин нь хүү харанхуй шөнө ямар ч төвөггүй юмсыг харж чаддаг ажээ.

Хүүгийн аав ямар нэг гажиг байх хэмээн санаа нь зовж эмнэлэгт үзүүлсэн ч түүнийг ямар нэг сохрох аюулгүй гээд яваандаа нүдний өнгө нь том болох тусам нь бараан өнгөтэй болно гэсэн байна. Гэсэн ч хүүгийн нүд харанхуйд харах чадвар нь улам нэмэгдэж тэр ч бүү хэл түүнийн нүд харанхуйд тодрон харагддаг болжээ.

Эмч нараар дахин үзүүлсэн ч одоохондоо үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаа юм. Түүнийг тосгоныхон нь мууран нүдтэй хэмээн нэрлэх болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ