Шинэ галактик илрүүлжээ

Сансрын уудам дахь хязгааргүй орон зайгаас хөх, улаан, ногоон гэх зэрэг олон өнгөөр солонгорон харагдах шинэ галактик илрүүлсэн тухайгаа НАСА мэдэгджээ. Шинэ галактикийг Хаббл дуран авайг ашиглан илрүүлсэн байна.
НАСА-гийн эрдэмтэд тэдгээр олон тооны замбараагүй байрлалтай галактикуудын насыг 13.2 тэрбум жил гэж тодорхойлоод байгаа билээ. Асар холын зайд байгаа тэдгээр оддын зургыг авахад төвөгтэй байсны дээр галактик хэмэн ялгахад бага зэрэг эргэлзээтэй байжээ.
Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар шинээр нээсэн галактикууд нь яг л сансарт үүр цайж байгаа юм шиг туяаран харагддаг гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ