Мишель Обама Хавайд ганцаараа үлджээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Хавайд амарсан. Тэд амралтаа сайхан өнгөрүүлэхээс гадна тэргүүн хатагтай Мишелийн төрсөн өдрийг тэмдэглэх байсан.
Гэсэн ч АНУ-д цаг агаарын байдал муудаж үүнтэй холбоотой олон ажлууд ундарсан юм. Тиймээс Барак Обама Вашингтон руу буцах болоход Мишель хүйтнээс зайлсхийн ганцаараа Хавайд үлдэхээр болсон байна. Харин Обама хоёр охинтойгоо гэртээ эргэн иржээ.
Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлийн таагүй байдал Мишелийг ганцааранг нь үлдээхэд хүргэсэн байж мэднэ хэмээн хэвлэлүүд бичиж байна. Гэр бүлийн таагүй харилцаатай байгаа энэ үед ийнхүү тусдаа байх болсон нь тэдний хамтын амьдралд үнэхээр том асуудал байгааг харууллаа хэмээх хүмүүс ч олон байна.
АНУ-ын 20 мужийн 140 сая иргэн асар их хүйтэнд зутарч байгаа. Энэхүү хүйтрэл хойд туйлаас өмнө зүг рүү түрэн Флоридад хүрнэ хэмээн цаг уурчид таамагласан. -50 хэмийн хүйтэн зааж байсан тохиолдол тун цөөхөн бөгөөд цаг агаарын энэ хүнд байдал тус улсын иргэдийг хүндхэн байдалд хүргээд байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ