2014 онд гарах хамгийн их хүлээлттэй найман кино

Энэ онд нээлтээ хийх кинонуудаас хүмүүсийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа найман киног ВВС нэрлэжээ. Холливудын алдартай жүжигчдийн тоглосон шилдгийн шилдэг хэмээн нэрлэгдэж буй кинонуудад дараах кинонууд бичигдэж байна.
“Young One”
Найруулагч Жек Пелтроугийн бүтээл “Young One” кино энэ оны эхний улиралд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Залуухан эцгийн тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд Майкл Шенон, Эллэ Пэннин, Коди Смит Мак Пи, Николас Холт нартоглож байгаа юм. Эх орны сэдэвтэй энэхүү кино өнгөрсөн зууны үеийг харуулах ажээ. Найруулагч Жек Пелтроу 2007 оноос инээдмийн төрлийн кино найруулж эхэлсэн.
“Maleficent”
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн удаах уран бүтээл“Maleficent” кино. Тэрээр энэ кинонд өөрийн бага охинтойгоо хамт тоглож байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнтэй бөгөөд догшин ширүүн эмэгтэйн дүрийг бүтээж байгаа бөгөөд түүний өмнөх адал явдалт кинонуудаас арай өөр төрлийн кино болов. Энэ киног анх 1959 онд зохиол нь бичигдсэн “Нойрсож буй гоо үзэсгэлэн” зохиолоос сэдэвлэсэн бүтээж байгаа юм. Уг кинонд түүнтэй хамт Имейлда Стэнтон, Сэм Рилей, Жуно Тэмпл, Лесли Манвиллэ нар тоглосон. Хүмүүст хүлээлт үүсгэж буй энэхүү кино долдугаар сарын дөрвөнд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
“Your Day Is My Night”
Найруулагч Лин Сэтчсийн бүтээл “Your Day is My Night” кино нь Нью-Йоркийн Хятад хороололд амьдардаг хүмүүсийн талаар харуулах болно. Тэндхийн амьдрал, цагаачдын амьдралын эрээн барааныг өгүүлэх гэнэ. Бяцхан өрөөнд амьдардаг тэдгээр хүмүүс нэг нэгнийгээ ажилдаа явах хооронд өрөөнд нь ээлжлэн амьдарч байгааг харуулах юм.
“Tiny Times 3.0”
Хятадын уран бүтээлчдийн хийж байгаа удаах томоохон бүтээл болох “Tiny Times 3.0” ирэх зун нээлтээ хийхэд болон болжээ. Шанхай хотод өрнөх үйл явдлын тухай өгүүлэх энэ киног “Их хотын сеск”, “Прадагаар гоёсон шулам” зэрэг киног бүтээсэн зарим туршлагатай уран бүтээлчид ажиллаж байгаа юм. “Tiny Times 3.0” кино бокс оффист бичигдэх магадлал тун өндөртэй, чанартай уран бүтээлд тооцоогдох магадлалтай хэмээж байна.
“Teenage”
Өнгөрсөн оноос зураг авалтаа эхлүүлсэн ч энэ жил нээлтээ хийнэ хэмээн төлөвлөөд байгаа “Teenage” кино найруулагч Мэт Волфийнбүтээл юм. Киноны гол дүрүүдэд Жена Малоне, Бэн Вишев, Жон Севеж нар тоглосон юм. Арваад жилийн өмнөх үйл явдын тухай өгүүлэх бөгөөд киноны үйл явдал Герман, Англи, Америкт өрнөх ажээ.
“Noah”
Түүхэн бүтээл. Гол дүрд холливудын нэрт жүжигчин Рассел Кроу тоглосон бөгөөд дайн тулаанаас илүүтэйгээр учир шалтгааныг өгүүлэх агуу түүхэн кино байх юм. Киноны уран бүтээлчид ирэх гуравдугаар сард киноны нээлтийг хийхээр төлөвлөсөн байна. “Парамаунт” кино компани энэхүү уран бүтээлийг хийж байгаа юм.
“Bombay Velvet”
Болливудын ертөнц бол киноны жинхэнэ үйлдвэр. Жилд хэдэн мянган кино хийдэг гэгддэг Болливудад энэ онд нээлтээ хийх кинонуудаас“Bombay Velvet” киног онцолж байна. Энэтхэгийн үзэсгэлэнт бүсгүй Анушка Шарма болон жүжигчин Ранбир Капур нар гол дүрд нь тоглож байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ