Венесуэлийн миссийг хөнөөсөн алуурчдыг илрүүлжээ

Венесуэлийн 2004 оны мисс, кино од Моника Спирийг нөхрийнх нь хамт машинд нь хөнөөсөн алуурчдыг цагдаа нар илрүүлэн, баривчилжээ. Камерын бичлэг шүүж, долоон хүнийг баривчилсан боловч хоёрыг нь сулласан байна. Одоо хэрэгт холбоотой хүмүүсийн буу зэвсгийг шалгаж байгаа бөгөөд дээрмийн сэдэлтэй хэрэг мөн гэж үзжээ. Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд мөн гэдгийг жүжигчний таван настай Маяа охин гэрчилж байгаа юм.

29 настай мисс бүсгүй 39 настай Их Британи нөхөр болон 5 настай охиныхоо хамт нийслэл Каракас хотоос гарч амрахаар явж байгаад ийнхүү амь үрэгдсэн билээ. Венесуэл улс гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болж, дээрэм, хүн барьцаалах хэрэг ердийн үзэгдэл болсоныг алдартай одын үхэл харууллаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ