Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй илтгэгч болжээ

Лиззи Веласкуйз хэмээх энэ эмэгтэйг дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй хэмээх болжээ. Гэсэн ч тэрээр тун ховор төрлийн синдромоор өвчлөн ийм эвгүй царай, галбиргүй биетэй болсон байна. Зөвхөн царайны хувьд гажигтай бус түүний баруун нүд нь бараг хардаггүй ажээ.

Одоо 24 настай тэрээр өөрийнхөө царайнд гутарч гэртээ суухыг хүсдэг нэгэн биш. Тэрээр өөрийн олж мэдсэн бүхнээ бусадтай хуваалцахыг хүсдэг бөгөөд илтгэгч болж чадсан байна. Саяхан Лиззи өөрийн “Зүрхэн дэх гоо сайхан” нэртэй лекц уншсан. Тэрээр бусад хүмүүст байгаа болмжийнх нь талаар болон жинхэнэ гоо үзэсгэлэн гэгч юу болох талаар лекцдээ тусгажээ.

Лиззигийн туссан өвчин хүнийг хурдан хугацаанд хөгшрүүлдэг бөгөөд яаж ч их идсэн таргалуулдаггүй ажээ. Тиймээс тэрээр өдөрт бага багаар маш их иддэг ч жин нэмдэггүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ