Новицки нэгэн үзүүлэлтээр тавдугаарт оров

АНУ-ын Техас мужийн багууд болох “Сан-Антонио Спэрз” “Даллас Маверикс” багийн тоглолт өчигдөр Сан-Антонио хотын “AT&T Center”-т болж, “Давируулууд” 112:90-ээр ялалт байгуулсан юм. Тус тоглолтод 2011 оны NBA-гийн аварга “Даллас”-ын ахлагч Новицки найман оноо түүж, таван удаа самбараас бөмбөг авч, хоёр дамжуулалт, нэг удаа бөмбөг тасалж тааруухан амжилт үзүүлсэн. Гэсэн ч герман эр 25000 оноо, 9000 самбар, 3000 дамжуулалт, 1000 бөмбөг таслалт гүйцэтгэсэн NBA-гийн тав дахь тоглогч боллоо. Түүнээс өмнө нь Карим Абдул Жаббар, Карл Мэлоун, Хаким Олажьювон, Кевин Гарнетт нар дээрх амжилтыг үзүүлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ