Далайн уснаас гарч ирсэн хачирхалтай амьтад

Далай тэнгисийн ертөнцөд хүмүүс бидний судалж мэдээгүй, олж хараагүй маш их нууцлаг зүйлс бий. Энэ бүхнийг нотлох олон зүйлс улам бүр элбэг тохиолдох болжээ. Саяхан Калифорнийн эрэгт аварга том далайн амьтан гарч ирсэн бөгөөд чухам яг тийм амьтан гэхэд хэцүү ч наймаалжтай төстэй байсан ажээ.

Калифорнийн эрэгт гарч ирсэн энэхүү хачирхалтай амьтныг гарч ирсэний дараагаар фейсбүүкт зургийг нь нийтлэхэд тэр даруйдаа 97 мянган хүн үзэж лайк дарсан байна. Тэрхүү амьтан яг ямар төрлийнх болох нь мэдэгдэхгүй байгаагийн шалтгаан нь радио идэвхт бодисын нөгөөгөөр хувирсан амьтан байж болзошгүй хэмээн үзэв. Фукушимагийн АЦС-аас далайд тархсан радио идэвхт бодис ийнхүү амьтдад нөлөөлжээ.

Хоёр жилийн өмнө Чилийн баруун эргээс асар том саарал халим үхсэн байдалтайгаар олджээ. Аварга том энэ загас эрэгт шидэгдэн гарч ирсэн нь мөн л гайхал төрүүлж байгаа юм. Үхсэн загсанд шинжилгээ хийж үзэхэд маш бага хэмжээний цацраг идэвхт бодис илэрсэн байна. Тэгэхээр далайн усанд тархсан химийн хорт бодисууд амьтдад сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг.

Калифорнийн хойгийн Охо де-Льебре булангийн далайн эргээс цээжээрээ холбогдсон калифорнийн саарал халимны сиамийн ихэр зулзагыг олсон байна. Саарал халимны сиамын ихэр зулзага эхийнхээ хэвлийд байхдаа амьд байсан ч төрснийхөө дараа удалгүй үхсэн байж магадгүй юм. Иймэрхүү амьтан өмнө нь олдож байгаагүй юм. Тиймээс саарал халимийг биологийн лабораторид судалж байна.

Калифорни хотын зүун бүсийн эрэг орчмоос тэнгисийн цэргийн флотынхон аварга могой загас барьжээ. Тус аварга загасны урт нь 5.5 метр бөгөөд яг л жирийн загастай адил мөнгөлөг саарал хайрсаар бүрхэгдсэн гэнэ. Гайхалтай нь эрдэмтэд загасыг судлаад зулзаган загас болохыг тогтоожээ. Эл амьтан цаашид өсөж томрох юм бол 15 метр хүртэл томрох боломжтой хэмээсэн аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ