Volkswagen -ы тансаг зэрэглэлийн машинууд хамгийн эрэлттэй нь

Volkswagen -ын машинууд өнгөрсөн оны хамгийн эрэлттэй машинуудаар тодорчээ. Ялангуяа Порше, Ауди, Бэнтли зэрэг тансаг зэрэглэлийн машинуудын худалдан авалт маш өндөр байв.
Дээр дурдсан машинууд 2012 онтой харьцуулахад дунджаар 15-19 хувь илүү зарагдсан байна. Тэдгээр машинуудыг ихэвчлэн Хятад болон Энэтхэгийн иргэд худалдсан авсан байна.
Энэ нь тус улсуудын худалдан авах чадвар нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Мөн Америкчуудын хувьд ч өмнөх жилүүдтэй харьцуулахад Volkswagen-ы машинууд өндөр хувьтай борлогджээ.
Машин үйлдвэрлэлийн Volkswagen компани эрэлт ихтэй байгаа энэ байдлаараа байвал 2018 он гэхэд дэлхийн хамгийн эрэлттэй машинуудыг үйлдвэрлэгч компани болно гэсэн зорилт тавьжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ