Израилийн ерөнхий сайд асан Ариэль Шарон таалал төгслөө

Израилийн улс төр, армийг хагас зуун жил орчим удирдсантус улсын ерөнхий сайд агсан Ариэль Шаронтаалал төгслөө. Тэрээр өвчний улмаас найман жилийн турш комд байсны дараагаар амьсгал хурааж буй юм.
Ариэль Шароннийслэл хот дахь Шеба эрүүл мэндийн төвийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж удаан хугацаанд эмчлүүлж байсан юм. Тэрээр 2006 оноос хойш ком өвчнөөр өвчилж хэвтэрт байсан юм.
Ноён Шарон нь Израилчуудын дунд алдарт цэргийн удирдагч гэдгээрээ ихэд хүндлэл хүлээдэг хэдий ч Палестинчуудын хувьд эсрэг байр суурьтай нэгэн юм.
Тэрээр 2001 онд Израиль улсын ерөнхий сайдаар сонгогдож, аюулгүй нийгэм, энх тайвны төлөө үүрэгт ажлаа чиглүүлэн зорьж ажиллаж байжээ.
Харин батлан хамгаалах сайдын хувьд тэрээр 1982 онд Лебаноны довтолгооноос Израилийг гарамгай хамгаалж чадсан баатар юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ