Түвдийн нэг тосгон шатжээ

Хятадын баруун өмнөд нутгийн Юнан мужийн Дукезон дахь Түвдийг эртний нэгэн тосгон бараг бүхэлдээ шатсан хэрэг гарлаа. Ойролцоогоор100 гаруй модон байшин шатсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Байшингууд ихэнх нь модоор хийгдсэн бөгөөд ойролцоогоор 1300 жилийн түүхтэй суурин байжээ. Жуулчдын ихээр ирдэг байсан энэ газар ийнхүү хэдхэн цагийн дотор үнсэн товорго болжээ.

Галыг унтраахад 2000 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Тосгоны оршин суугчид гэр орноосоо дүрвэн, хоргодох байранд ирээд байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ