Холливудад “Алтан бөмбөрцөг” эхэллээ

Дэлхийн кино урлагийн томоохон шагнал болох “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорч эхэллээ. 71 дэх удаагийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, шагнал гардах одод тун ч гайхалтай харагдаж байлаа.

Энэ жил Британийн одод бусдаас онцгойрч байна. Хамгийн эхний шагналын эзэн бол залуу жүжигчин Женнифер Лоуренс “American Hustle” бүтээлээрээ хүртсэн.

Мөн Жеклин Бессит “Dancing on the Edge” бүтээлээрээ мөн нэр хүндтэй энэхүү шагналын эзэн болов.

Мөн олоны талархал хүлээсэн “12 Years a Slave” кино шилдэг найруулгатай киногоор нэрлэгдлээ. Энэ жилийн хамгийн онцгой бүтээлүүдэд “American Hustle” “12 Years a Slave” кинонууд нэрлэгдэж байгаа бөгөөд тус бүр нь долоон номинацид нэр дэвшсэн юм.

Энэ цагаас хойш бусад номинацийн эзэд тодрох болно.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ