Бурхны боов зарж, Сүхбаатарын ууц чанаж, Дорж гуайн махыг татна

Өрнийн ёсоор шинэ оны шинэ нар харж мөрөө гаргасан монгол түмэн үндэснийхээ уламжлалаар шинэлж золгохоор хөл хөсөөн ихтэй байна.

Ууц, боов, бэлэг сэлтний юухан хээхэн зарахын тулд үгээ хэмнэж, ашгаа нэмэх гэж, бууз баншаа чимхэж, тоос шороогоо гүвэх гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг билээ.

Сүм хийдийнхэн хүртэл аравнайлж шүншиглэсэн, урамшуулал бонуст нь ид шид дагуулж өгөх “Бурхны боов” борлуулах маркетинг хийж нарийн боовны үйлдвэр, цехүүдтэй зад өрсөлдөж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ