Төрийн өндөрлөгүүд нийслэлд утаа байгааг биечлэн тогтоолоо

Төрийн гурван өндөрлөг урьд өмнөх нөхдүүдээс нэлээд “намханлаг” учраас ард түмэндээ илүү ойрхон ажиллаж амарч, амралтын өдрүүдээ ч утаатай, хүмүүстэй цуг өнгөрүүлдэг давуу талтай.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёул хамтдаа хотын утааг холоос дурандан, утааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, агуулагдах азотын давхар исэл, хүхэр, төмөрлөгт дүн шинжилгээ хийсэн байна.

Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад шилжсэн шинэ хуультай болоод удаагүй байгаа тул хоёр нь холоос нэвт шувт ажиглах, нэн гярхай харах л эрхтэй, нэг нь өөрөө үнэртэх, амьсгалах үүрэгтэй болсон юм.

“Хамраар мянга үнэртэхээс нүдээр нэг сайн харах” уриан дор зохион байгуулагдсан төрийн их ажиглалтыг яндан дуран ашиглан Чингэлтэй дүүргийн усан сан дээрээс явуулсан бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар яс нарийн ажиглахад утаа яндангуудаас гараад байгаа нь тогтоогджээ.

Гэр хорооллын 171 мянга, машины 320 мянга, цахилгаан станцын тодорхой тооны яндангаас амралтын өдрүүдэд утаа гарч байсан байна. “Цагаан сар ба хар утаа” сэдэвт фото зургийг УИХ-ын дарга твиттертээ жиргэн байршуулсанаар ажиглалт асар чухал ач холбогдолтой болж өндөрлөсөн байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ