Аглуу "Долоо хоногт дор хаяж 30 саяыг олдог” гэж ам алдлаа

“Х ТҮЦ” продакшны жүжигчин Аглуу хөөрүү сагсуу нэгний дүрийг чадварлаг бүтээдэг ч амьдрал дээр мэддэг, чаддагаараа тэр бүр гайхуулаад байдаггүй даруухан нэгэн хэмээн ойр дотныхон нь ярьдаг.
Тэрбээр саяхны нэгэн өдөр шинэ жилээр хэрхэн сая саяар нь олсон тухайгаа хамтлагийнхаа залууст ярьжээ. Эрхэм жүжигчин маань сүүлийн жилүүдэд намба сууж, чансаагаа мэддэг болсны зэрэгцээ шинэ жилээр гуйсан, урьсан болгоны баярыг хөтлөөд байдаггүй. Зөвхөн гэрээтэй, олон жилийн байнгын түнш байгууллагуудынхаа баярын цэнгүүнийг хөтөлдөг учир үнэ ханшаа ч ихэд нууцалдаг.

Тэгвэл Аглуу саяхны нэгэн өдөр хамтлагийнхаа залууст хэрхэн сая саяар нь халаасладаг туршлагаасаа хуваалцаж байхдаа ам нь халснаас “Долоо хоногт дор хаяж 30 саяыг олдог” хэмээн ам алджээ. Харин өнгөрсөн шинэ жилээр олсон мөнгөнийх нь тоог сонсоод шоконд орсон залуу жүжигчид түүнийг аргагүй агуу хүн болохыг гайхацгааж, найз нөхдөдөө сонирхуулснаар энэхүү яриа гадагш задарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ