Тайландын босогчид нийслэлийн ихэнх аөдөлгөөнийг хааж байна

Тайланд улсад ирэх хоёрдугаар сард дахин сонгууль болохоор товлогдсон. Ерөнхий сайд Йинглак Шинаватраг эсэргүүцсэн иргэд сонгуулиас өмнө түүнийг улс төрөөс бүр мөсөн холдуулахыг хүсэж байгаагаа илэрхийлэн дахин бослого үймээн идэвхжүүлээд байна.

Босогчид өнөө өглөөнөөс нийслэл Бангкок хотыг хаах арга хэмжээ авч эхэлсэн. Тэд Бангкок хотын автозамууд дээр саад босгож, хөдөлгөөнийг хязгаарлаж, хотын хөдөлгөөнийг зогсоож эхлэв.Түүнчлэн босогчдын үйл ажиллагааны улмаас Бангкок хотын 150 орчим сургууль хаагдаад байгаа юм.

Харин босогчдын эсрэг Тайландын цагдаа, цэргийн 18 мянган албан хаагч хууль сахиулахаар ажиллаж байна. Тус улсад өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Ерөнхий сайдын эсрэг бослого, үймээн үргэлжилж байгаа юм. Улс төрийн тогтворгүй энэ байдлаас болж тус улсад эмх замбараагүй байдал газар аваад байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ