Жүжигчин бүсгүйг зураг авалтын үеэр жинхнээсээ цаазалчих дөхжээ

Бахрейн улсын жүжигчин бүсгүй, 37 настай Фатима Рехим цаазаар авахуулж буй дүр бүтээх үедээ гишгэж байсан тавцан нь холбирч, дүүжлүүрийн гогцоонд өлгөгдөн амиа алдах дөхсөн байна. Фатима Абдель Рехим бүсгүй “Гуниг зовлонгийн дусал нулимс” киноны эмгэнэлт хэсгийн зураг авалтын үеэр цаазаар авахуулах ялын тогтоолын гүйцэтгэх үзэгдэлд тоглох ёстой байжээ. Ингээд тэр дүүжлүүрийн гогцоонд хүзүүгээ углан зогсч байх үед тавцан нь хальтирч, өлгөгдсөн аж.

“Би ингээд үхлээ л гэж бодсон. Нүдэнд хий юмс харагдан, хашгирахыг оролдсон ч дуу гарахгүй байсаар ухаан алдсан. Тэр үед ээж, хүүхдүүдийнхээ талаар бодож байснаа санаж байна” хэмээн Фатима хожим болсон явдлын талаар ярьжээ. Түүнийг зураг авалтын талбайд байсан бусад жүжигчид үхлээс аварч, анхны тусламж үзүүлжээ. Ингээд ухаан орсон түүний хүзүүнд цус хуралт, зулгаралтаас үүдсэн хүрэн толбо үлдсэн ба өөрөөр эрүүл мэндэд нь заналхийлсэн зүйлгүй гэнэ.

М.Далай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ