Ким Чен Уны үхсэн гэгдэж буй авга эгч нь үнэндээ комд оржээ

Умард Солонгосын удирдагч КимЧен Уны авга эгч Ким Гён Хи амиа хорлосон гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархсан. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг Өмнөд Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтэлжээ. Кимийн авга Ким Гён Хи амьд байгаа бөгөөд тэрээр тархины хавдар авахуулах мэс засалд орсноосоо хойш ухаангүй байгаа гэнэ. Мэс заслыг Францад хийлгэсэн бөгөөд комын байдлааасаа гарч чадахгүй байгаа хэмээн мэдээлсэн байна. Түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд амьсгал хурааж мэдэхээр нөхцөлд байгаа гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ким Гён Хи ердөө 35 кг жинтэй болтлоо турж, хэвтэрт байгаа гэсэн байна. Ким Гён Хи нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений бага охин юм. Мөн саяхан цаазаар авхуулсан Чан Сун Текийн гэргий.Түүний нөхрийг төрийн эсрэг хэрэг үйлдсэн болон авлига, садар самууны хэрэгт буруутган өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд цаазалсан билээ. ТүүнчлэнЧан Сун Текийг маш зэрлэгээр хөнөөсөн талаар олон янзын мэдээлэл тараад байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ