Эрээний бараанаас илүү эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжье!

Цагаан сар ойртох тусам монголчууд бэлгийн эрэлд мордож, Эрээний хогийг мөн ч олон жил зөөсөөр өнөөг хүрсэн билээ. Тэгвэл сүүлийн үед Эрээний хулхи бараанаас илүү эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих сэтгэл бидэнд бий болжээ.
Байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн туршид жижиг, дунд бизнесийг дэмжигч банкаар тасралтгүй ажиллаж ирсэн “Хас”-чууд энэ жилийн Цагаан сарын бэлгэнд үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэмжих тал дээр зөв дуугарч буй нь олны анхаарлыг татаж байна. “ХасБанк”-ны хувьд хэрэгтэй, хэрэггүй бэлэг сэлт бие биедээ “гулгуулж” байхын оронд хуримтлалтай Монголын ирээдүйг бий болгох тал дээр идэвхи санаачлага гарган ажиллаж буйгаас нь харахад аргагүй л “Эх орондоо хайртай” банкныхан юм даа гэх сэтгэгдэл төрнө.
Мөдхөн гарах гэж буй Хөх усан морин жилд Монголынхоо баялгийг Монголдоо зориулах үүднээс ирээдүйн үр хойчдоо илүү дутуу чихэр, жимснээс илүү хуримтлалын карт бэлэглэх санааг “ХасБанк”-ны зүгээс дэвшүүлэн уриалж байгааг өөрийн эрхгүй дэмжмээр санагдана.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ