Д.Мөнхнасан: Зурхайчид нийслэлд талийгаачийг ил тавь гэж байгаа нь хуульчилбал гэмт хэрэг

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 20 гаруй оршуулгын газар байдаг байна. Үүнд хаагдсан оршуулгын газар ч орж байгаа ажээ. Оршуулгын газрын хүрэлцээ муудаж, цаашлаад нийслэл хотын хэмжээнд шарил хадгалах газрууд ч хүндхэн байдалд шилжсэн нь улсын хэмжээнд яригдах асуудал болчихоод байгааг холбогдох газрууд хэлдэг.Мөн сүүлийн үед манайд нас барагсдыг ил тавих үзэгдэл газар аваад байгаа.Үүнийг мэргэжлийнхэн манайд оршуулгын тухай хууль байхгүйгтэй холбон тайлбарлаж байна. Энэ талаар “Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхнасантай ярилцсан юм.
Нас барсан хүний биеэс янз бүрийн хорт бодисууд ялгардаг. Гэтэл сүүлийн үед манайхан нас барсан хүнээ замбараагүй ил тавьдаг боллоо.Энэ дээр хаанаас хяналт зохицуулалт хийж байна. Ер нь манайд сүүлийн үед хэдэн төрлийн оршуулгын зан үйл хийгдэж байна вэ?
Нийслэлийн хэмжээнд оршуулга хийхэд зөвшөөрөгдсөн хоёр л хэлбэр байгаа. Нэг нь чандарлаж оршуулах, нөгөө нь газарт булж, бунхлан оршуулах. Сүүлийн үед дэлхий нийт тэр тусмаа Буддын шашинтай улс орнуудын хувьд хамгийн тохиромжтой оршуулга бол чандарлах зан үйлээр оршуулах гэж үзэж байна. Учир нь бид мод, чулуу, газрын хөрс, хий, ус гээд таван махбодидоо оршуулбал сайн гэж ярьдаг. Тийм учраас бурхан болоочын шарилыг чадарлаад хөрс, ус, хий гээд аль ч мах бододоршоож болно. Чандарлах хэлбэрийг бүх махбодуудад оршоож болох урьдчилан хийгдэж буй зан үйл ч гэж ойлгож болно. Оршуулгын ажил гэдэг талийгаачид сайн төрөл олуулах, талийгаачийн хойдод буян ном хийх, тэр дундаа хамгийн гол нь хүндэтгэлтэйгээр дурсгалыг нь мөнхжүүлэх гээд үйл ажиллагаа. Тийм учраас зурхайд сайн гэж заасны дагуу, яг тохирсон зан үйлээр нь оршооход хамгийн тохиромжтой оршуулгын хэлбэр бол чандарлах зан үйлээр оршуулах. Нийслэл хот өргөжин тэлж хүн ам ихсэж , хотожсонтой холбоотойгоор ил тавих оршуулгын хэлбэрийг тохиромжгүй гэж үзэн нийслэлийн хэмжээнд аль 1955 оноос хойш хориглочихсон байдаг . Эрх зүйн бичиг баримтандаа хориглочихсон байдаг боловч ил тавих явдал байнга гараад байгаа. Уг нь энэ социализмийн үед энэ оршуулгын хэлбэр байхгүй болчихсон шүү дээ. Тэр үед хүмүүс Төрөөс гаргаж байгаа ямар нэгэн бодлого тогтоол, шийдвэр эрх зүйн бичиг баримтыг маш сайн дагаж мөрддөг байсан байна. Гэтэл сүүлийн үед өөрөөр хэлбэл 2000 оноос хойш хүмүүс замбараагүй дураараа ил тавьж оршуулах явдал их болсон. Ер нь үүнийг шашин шүтлэг чөлөөтэй болсонтой холбож үзэж болох л юм.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ