П.Анужин хатагтайн улс төр дэх алхам бүтэлгүйтлээ

Олны танил болоод ирмэгцээ л ёстой юм шиг улс төр рүү зүтгэдэг бичигдээгүй хууль манайд тогтжээ.
Энэ л зарчмаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин ч бас улс төр хэмээх хүн бүхний хорхойг хөдөлгөсөн зүйл рүү хальтирчахсан нэгэн.

Өөрөөр хэлбэл, МАН-ын бага хурлын гишүүн тэрээр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны даргад заалнаас түүний нэрийг дэвшүүлсэн.
Гэвч Удирдах зөвлөлийн хурлаар түүнийг дэмжээгүй бөгөөд Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарыг нэр дэвшүүлсэн байна.

Ийнхүү түүний улс төрд хийсэн анхны томоохон алхам нь бүтэлгүйтсэн ч тэрбээр шантралгүй цаашид ч энэ салбарт хүч сорихоор бэлтгэж байгаа сурагтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ