Үерийн улмаас 20 хүн амь насаа алджээ

Филиппиний зүүн өмнөд хэсгийн Давао мужийн Компостелла орчимд сүүлийн хоёр хоног үргэлжлэн орсон аадар борооны улмас тус улсын зарим хэсэгт их хэмжээний үер буужээ.
Үерийн гамшгаас болж 20 хүн амь үрэгдэн, 13 хүн ор сураггүй болсон хэмээн эх сурвал мэдээллээ. Мөн олон мянган оршин суугч орон гэрээ алдсан байна.
Түүнчлэн аадар бороо, үерийн уснаас болж хөрсний нуралт үүсч буйгаас олон зуун айлын сууц нурангид даруулаад байгаа гэнэ. Албаныхны мэдээлснээр үерийн гамшигт 10 мужийн 132 мянган хүн хохироод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ