Ким Чен Ун төрсөн дүүгээ Чан Сун Текийн албан тушаалд томилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сар өөрийн хүргэн ахыгаа цаазаар авсан. Түүнийг төрийн эргэлт зохион байгуулах гэсэн, мөрийтэй тоглосон гэх зэрэгт буруутгаж өндөр дээд албан тушаалаас нь буулгаж хөнөөсөн юм.
Тэгвэл цаазлагдсан Чан Сун Текийн албан тушаалд Ким Чен Ун өөрийнхөө эмэгтэй дүүгээ томилжээ. Ким Е Жон Солонгосын хөдөлмөрийн намын 24 дүгээр хэлтэс намын санхүүг хариуцаж ажиллахаар болсон байна.
Энэ хэлтэс Солонгосын Ардын армийн нөхөн хангалтын ажил буюу нүүрс, эрчим хүч, шатахуун, хувцас бусад хэрэгслийг хариуцан нийлүүлдэг юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ