Янагийн явдалд орооцолдсон Франсуа Олланд хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгч болов

Францын ерөнхийлөгч Франсуа Олландыг хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгчдийн тоонд оруулжээ. Тэрээр сонгуулиас ч өндөр үнэлгээ аваагүй бөгөөд рейтинг тааруутай ерөнхийлөгчдийн тоонд ордог байсны дээр сүүлд тарьсан дуулиан нь нэрмээс болж орхилоо.

Олланд жүжигчин бүсгүйтэй нууц амрагийн холбоотой гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш хувийн амьдрал болон нийгэм дэх байр суурьт нь ихээхэн өөрчлөлт орох төлөвтэй болоод байна. Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр “Хувийн асуудал бол хувийнх л байх ёстой” гэж хэлэн асуултанд хариулахаас татгалзаж байгаа аж. Нөхрийнхөө тарьсан дуулианы улмаас тус улсын тэргүүн хатагтай Валерие эмнэлэгт хэвтсэн. Олландын жүжигчин Жулитэй амрагийн харилцаатай тухай анх нийтэлсэн материал бүтэн долоон хуудас бөгөөд бүсгүйн гэрт нь очсон гэрэл, зургууд ч байсан ажээ.

Франц улсын хувьд ерөнхийлөгчийн хувийн амьдралын замбараагүй байдлаас илүү санаа зовоож байгаа зүйл бол эдийн засгийн эмзэг байдал болоод байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ