Дайны хүнд бэрхийг үүрч гарсан эмэгтэйчүүд

Дайн тулаан бол эмэгтэйчүүдийн ажил биш гэдэг ч үнэн хэрэгтэй хамгийн гол хүмүүс ч байж мэднэ. Дэлхийн II дайны үед армид чухал үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүд цөөнгүй бий. Асрах сувилах ажлаас эхлээд мэргэн буудагч, нисгэгч гээд төрөл бүрийн албанд хариуцлагатай алба хашиж байсан баатарлаг бүсгүйчүүд түүхэнд бичигдэн үлдсэн байдаг.
Сүүлд гаргасан тооцоо судалгаагаар II дайнд хоёр сая орчим эмэгтэйчүүд гар бие оролцож өөрийн үүргийг гүйцэтгэсэн байна. ЗХУ-ын армид гэхэд 800 мянган эмэгтэй сайн дурын болон армийн тушаалаар тулалдааны халуун цэгүүд дээр ажилласан юм. Тэдгээр эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь залуу охид, бүсгүйчүүд байжээ.
ЗХУ-ын армийн мэргэн буудагч Людмила Павлюченко. Тэрээр309 германыг буудан хороосон гэдэг.
Дэлхийн II дайны үеийн кино найруулагч Лени Рейфенстахл. Түүнийбичиж үлдээсэн дүрс бичлэгүүд хожмын хамгийн том нотлох баримтуудын нэг болсон билээ.
Японы армийн буу, сумны үйлдвэрийн эмэгтэй ажилчид.
АНУ-ынармийн эмэгтэй дайчид.
Шүхэр оёж буй эмэгтэйчүүд.
Нью-Йоркийн сувилагч нар хорт утааны баг зүүжээ.
Зөвлөлтийн эмэгтэй партизанууд
Адольф Гитлертэй гар барьж буй энэ эмэгтэй бол армийннисгэгч Ханна Рейтс билээ. Тэрээр Германы шилдэг нисгэгчдийн нэг байж, Лондоныг бөмбөгдөхөд оролцож байжээ.
Дайны хор хохирлыг үзүүлсэнухуулах хуудас зурж буй эмэгтэйчүүд.
Германчуудад олзлогдсон партизан бүсгүйчүүд
Германы армийн эмэгтэй дайчид бэлтгэлийн үеэр
Филиппиний армийн эмэгтэй дайчид мэргэн буудагч бэлтгэж байна.
Италийн армийн эмэгтэй мэргэн бууч
Британийн цэргүүд
Хятад сувилагч шархадсан цэргүүдийг сувилж байна.
АНУ-ын жүжигчин Вероника Лейк. Баримтат киноны зураг авалтын үед.
Германы холбоочид.
Киргиз бүсгүйчүүд. Зөвлөлтийн бүх эмэгтэйчүүд дайнд мордсон аав, ах, эр нөхрийнхөө эзгүйд бүхий л ажлыг хийж байв
Хатагтай Пол Титус 77 настай, АНУ-ын армийн ахмад дайчин.
Варшавын гудамжаар жагсаж буй Польшийн армийн дайчин бүсгүйчүүд
Бөмбөгдөлтөд өртсөн эмнэлгийн байр.
Хамгаалалтын цэгт байгаа дайчин бүсгүй.
Хатагтай Суси Бейн АНУ-ын армийн нисгэгч хийж явжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ