Гутлын үйлдвэр шатаж 16 хүн амиа алджээ

Хятададын Жэжиан мужийн Дадон хотод нэгэн гутлын үйлдвэрт гал гарч, 16 хүн амиа алдсан тухай ABC мэдээллийн агентлаг дамжуулж байна.
Галыг унтраахад гурван цаг орчим хугацаа зарцуулсан ба 20-иод хүнийг аварчээ. Одоогоор галын шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд мөрдөн байцагчид гал гарсан газарт ажиллаж байгаа гэнэ. Гутлын үйлдвэрт олон төрлийн химийн бүтээгдэхүүн байсан учир галхурдан авалцаж, газар авсан хэмээн албаныхан тайлбарлаж байна.
Гутлын үйлвэрийн эзэн Луо одоогоор мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын баруун өмнөд нутгийн Түвдийн нэгэн тосгонд гал гарч 300 гаруй байшин шатаж 2600 гаруй хүн гэр оронгүй болсон билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ