Сав шилжүүлэн суулгах мэс засал анх удаа амжилттай боллоо

Шведийн эмч нар анх удаа эмэгтэйчүүдэд сав шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийжээ. Мэс ажилбар амжилттай болж шинэ савтай болсон эмэгтэйчүүд удахгүй жирэмсэлж хүүхэд төрүүлэх ч боломжтой хэмээж байна.
Одоогийн байдлаар есөн эмэгтэйд сав шилжүүлэн суулгасан байна. Тэдгээр эмэгтэйчүүд насны хувьд 30-аас дээш насныхан бөгөөд төрөлхийн савгүй болон умайн хүзүүний хорт хавдрын улмаас саваа авахуулсан юм байна. Сав шилжүүлэн суулгах мэс заслыг ойролцоогоор 800 ам.долларын ханштай гэнэ.
Мэс ажилбарын хөгжил сайжирч хүмүүс өвчин эмгэгийн улмаас эрхтэн дутуу хэвээр үлдэх аюулаас бага багаар салсаар байгаа. Сүүлийн нэг жилийн дотор тасарсан гар залгах, нүүр шилжүүлэн суулгах туршилтуудыг ч амжилттай хийсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ