Дайнаас дүрвэж явсан 200 хүн завьтайгаа живж амиа алджээ

Өмнөд Суданд үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас жирийн иргэд амгалан тайван амьдрах боломжгүй болж эх нутгаасаа дүрвэн зугтаж байна.

Хэдхэнхоногийн өмнө нутгаасаа дайжиж явсан 200 хүн завьтайгаа живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ. Тэднийг Нил мөрнийг гатлаж яваад живсэн хэмээн эх сурвалжууд баталж байна. Мөрдлөг явуудсан багийнхан завь хэрхэн живэх болсон шалтгааныг шалгаж үзэхэд даац хэтрүүлснээс үүдэлтэй хэмээн дүгнэжээ.Дүрвэгсэд 66 доллар төлж, завинд суусан юм байна.

Өмнөд Суданы зөрчил эхэлснээс хойш 350 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж НҮБ-аас мэдээлсэн. Одоогоор босогчид Нил мөрний орчимд байрлах Малкалыг эзлээд байгаа юм.

Африктийн иргэд дайн, самуунаас зугтах гэж бусад орнууд руу олноороо дүрэвдэг ч олон тохиолдолд замдаа сүйдсэн хэрэгсүүлийнжилд ихээр гарч байна. Үүнээс өмнө мөн Итали руу дүрвэж явсан хүмүүсийн завь живсэн.Мөн Сахарын цөлийг гатлах гэсэн100 гаруй хүнхатаж үхсэн билээ.

Амар амгалан газар амьдраххүсэлдээ хөтлөгдөн явсан тэдгээрхүмүүсийноролдлого үхлээр дуусч байгаа нь харамсалтай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ