1300 гаруй жилийн түүхтэй эртний тосгон шатжээ

Хятад улсад түймэр их хэмжээгээр гарч, соёлын өвд тооцогдох газрууд түймэрт өртсөөр байна. Өнгөрсөн бямба гаригт гэхэд Хятадад гал түймэр гарч их хэмжээний хохирол учирчээ.

Олон мянган жуулчдын очих дуртай газруудын нэг Түвдийн 1300 гаруй жилийн түүхтэй эртний тосгоны ихэнх хэсэг түймэрт өртжээ. Өнгөрсөн бямба гаригт дэгдсэн гал түймэр 10 гаруй цаг үргэлжилж 240 гаруй барилга байшин шатсанаас 2600 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд галыг унтраахад 1000 гаруй гал унтраагч болон сайн дурын иргэдийг дайчилжээ. Тосгоны нарийн гудамжуудаар ус шүршигч машин ороход хүндрэлтэй байснаас үүдэн гал газар авахад нөлөөлжээ.

Үзэсгэлэнт байгалийн тогтоц, уран нарийн хийцтэй эртний байшин барилга гээд үзэх зүйлс ихтэй энэ газар Анлийн нэрт зохиолч Жэймс Хилтоны зохиолд дүрслэгдсэн байдаг нь 1933 онд Нобелийн шагнал авч байжээ. Гал түймэр сүүлийн хэдэн сар Хятадын соёлын үнэт өвд тооцогдох олон газарт гарч байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Хунжан дахь эртний хотын цогцолбор барилгууд, 11-р сард эртний гүүр зэрэг газрууд түймэрт шатаж үгүй болжээ. Хятадын соёлын өвийг хамгаалах багийн ахлагч Ли Ган хэлэхдээ Дүк Чон дахь эртний байшин барилгууд аялал жуулчлалд зориулсан модон ресторан, гүүр, дэн буудлуудаар хүрээлэгдсэн байгаа нь гал түргэн тархах шалтгаан болж байгааг дурджээ. Тиймээс гар түймрийн аюулаас сэргийлэх бодлого боловсруулах хэрэгтэй байгааг ч онцолсон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ