Австралид хэт халалт болж байна

Австралийн зүүн өмнөд хэсэгт хэт халалтаас болж хүндхэн байдал үүсээд байна. Агаарын хэм +40 хэмийг зааж байгаа тухай ВВС агентлаг уламжиллаа.
Хэт халуунаас болж хүмүүсийн даралт ихсэж эмнэлэгт хүргэгдэх нь ихсээд байгаа ажээ. Хотод хаа сайгүй сэрүүцүүлэгч тавьсан хэдий ч төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Тиймээс хүмүүс далай эрэгт хонож, сэрүүцэж байгаа аж.
Тус улсад агаарын дундаж хэм +30 орчим байдаг. Харин сүүлийн үед нарны идэвхжлийн үед +40 хэмээс дээш температур зааж байна. Сүүлийн гурван хоногийн туршид ийнхүү хэт халалт болж байгаа бөгөөд үргэлжлэх хандлагатай байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ