Хойд Солонгост тансаг зэрэглэлийн цанын бааз нээгдлээ

Хойд Солонгосын Канвон аймгийн Масик хотод тансаг зэрэглэлийн цанын бааз, зочид буудал бүхий ресорт ашиглалтад оржээ. Энэ нь тус улсад бий болсон хамгийн анхны цанын бааз бөгөөд, иргэн бүрт нээлттэй ажиллах гэнэ.
Шинэ цанын баазыг Ким Чен Уны төрсөн өдрөөр нээсэн байна. Цанын баазад Деннис Родман ч мөн очсон гэх эх сурвалж мэдээллэв. Нээлтийн арга хэмжээ нэлээд өргөн болсон тухай ВВС агентлагийн сурвалжлагч Саймон Кокрелл дамжууллаа.
Цанын баазаар нэг өдөр бүрэн үйлчилгээ авч үйлчлүүлэхдээ 41 ам.доллар төлнө. Харин зөвхөн гулгах бол 12 ам.долларын такс авах гэнэ. Зочид буудлын хувьд нэлээд үнэтэй гэсэн ч тохь тухын хувьд тун сайн. 120 өрөө бүхий зочид буудалд усан сан, баар, уушийн газар, биллиард клуб, караоке, массаж, саун гээд бүх төрлийн үйлчилгээ агуулагдсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ