Хятадад мөнгөн дэвсгэртээр хана босгожээ

Хятадын Сичуань мужийн Жианше тосгонд мөнгөөр хана босгожээ. Тус тосгонд нийт 13 сая юань буюу 2.1 сая ам.доллар багцалсан мөнгөн дэвсгэртээр хоёр метр өндөр хана босгосон байна. Энэ нь тосгоныхны жил бүр цагаан сарын өмнө авдаг хувьцааны ашгийн мөнгө аж. Мөнгийг цэргийнхэн хамгаалан авчирч, тосгоныхонд тараасан байна.
Их хэмжээний мөнгийг тогсоны иргэдэд тарааж өгдөг. Тосгоныхон хөрөнгө оруулсан мөнгөөсөө шалтгаалаад өөр, өөр ашиг хүртдэг.
Жианше тосгоны оршин суугчид 2010 оноос орон нутгийн албаныхны санаачилсан бага оврын усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших болсноор жил бүр ийнхүү ашгаа хүртэхболжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ