Алтан зүү тавих эмчилгээг буруу хийснээр хөлгүй болох дээрээ тулаад байна

Өмнөд солонгост хөл нь өвдсөн нэгэн эмэгтэй эмнэлэгт хандаж рентген туяагаар харуулахад асар олон жижиг алтны үйрмэг өвдгөөр нь тарсан байжээ.

Тэрээр өмнө нь хөлөндөө алтан зүү тавиулах эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд зүүний зарим хэсгүүд өвдгөнд нь үлдсэн юм байна.

Эмч нар рентгенд харахаасаа өмнө түүнийг энгийн л хүмүүсийн адилаар мөч хоорондын үе шохойжсон хэмээн тодорхойлж байсан гэнэ. Гэсэн ч гэрийн нөхцөлд хийлгэж байсан алтан зүү тавиулах эмчилгэ ийнхүү түүнд сөрөг үр дүн үзүүлсэн байна.

Түүний эмч нар түүний өвдөг хэсэгт тарсан зүүний хэлтэрхийг дарай түүхгүй бол хөлгүй ч болж мэднэ гэж байгаа юм. Учир нь алтны үйрмэг биеэр нь тарах аюултай гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ