Энэтхэгт жуулчин эмэгтэйг хүчиндсэн хэрэг дахин гарлаа

Энэтхэгийн Дели хотод бүлэг этгээдүүд тус улсад жуулчилж байсан Данийн иргэнийг хүчирхийлэн дээрэмдсэн хэрэг дахин гарлаа. Дани эмэгтэй 51 настай бөгөөд одоогоор түүний тухай дэлгэрэнгүй мэдээллэхгүй байсан нь дээр хэмээн цагдаагийн газраа түүний нэрийг нууцалжээ.

Энэ хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарсан юм. Жуулчин бүсгүй “Аmax” хэмээх зочид буудалд түр буудалласан байна. Хэрэг гарсан орой эмэгтэй түүхийн дурсгалт газрыг үзэхээр гарч яваад төөрсөн бөгөөд нутгийн иргэдээс зам асуусан нь халдлагад өртөх шалтгаан болсон хэмээн мэдүүлжээ.

Одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой зургаан залууг сэжиглэн баривчилаад байгаа юм. Энэтхэг улсад хүчингийн хэргийн тоо буурагүй байгаа нь тус улсын тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа. 2012 оны арванхоёрдугаар сард автобусанд нэгэн бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг өмнөхөөсөө ч илүү гарах болжээ.

Охидоо хамгаалах хөдөлгөөн, жагсаал болдог ч энэ нь төдийлөн үр дүн хүрэхгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ